Утасгүй төхөөрөмж хүүхдэд хортой юу?
Updated: May 9, 2021
Утасгүй төхөөрөмж радио давтамжийн эрчим хүч ялгаруулах нь харьцангуй бага ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй талаар судалгааны дүн гарах болсон. Гар утсыг хүн тархиндаа ойр барьдаг тул хамгийн эрсдэл өндөрт тооцогддог. Шведийн нэгэн судалгаанд 20 наснаас өмнө гар утас хэрэглэх нь тархины хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэжээ. Хүүхдийн бие өсч байгаа тул радио давтамжийн нөлөөнд илүү өртөмхий байдаг. Тодруулбал, хүүхдийн гавлын яс нимгэн тул том хүнтэй харьцуулахад цацраг 10 дахин гүн нэвтэрдэг аж.
Бид мэдээж хүүхдээ радио долгионоос бүрэн хамгаалж чадахгүй боловч дараах арга хэмжээг авч болно.
- Бага насны хүүхдэд утсаа өгөхдөө airplane mode дээр тавин, интернетээс салгах. Ингэхийн өмнө үзүүлэх зүйлээ татаад авах хэрэгтэй.
- Утсаар яриулахдаа чихэвч ашиглуулах. Машин буюу цахилгаан шат зэрэг сүлжээ муу барьдаг газар яриулахаас зайлсхийх. Удаан хугацаагаар яриулах тохиолдолд чанга яригч, эсвэл энгийн утас ашиглуулах.
- Зөөврийн компьютер хэрэглэх бол ширээн дээр байвал илүү бага нөлөөтэй. Арга ядахад хөргүүр юм уу, дэр биеэс нь тусгаарлуулж тавихыг хүүхэддээ ятгах.
- Хүүхдийн гавлын яс 15 орчим насанд том хүнийхтэй адил зузаантай болдог. 12 нас хүртэл нь хэрэглээг хязгаарлавал сайн. Халаасандаа утсаа хийхийн оронд үүргэвчиндээ хийх, найзуудтайгаа чихэвч зүүн ярих, эсвэл мэссэжээр харьцахыг зөвлөөрэй.
- Wi fi цацагчийг гэрийнхнийхээсээ аль болох хол байлгах, ашиглаагүй үедээ унтрааж байх.
Эх сурвалж: parents.com
