top of page

“The Karate Kid” киноны сургамж

Цахимаар ажиллаж байгаа энэ цаг үед хүүхдүүдтэйгээ хамт сонирхолтой, сургамжтай кино үзэж, киноны талаар харилцан ярилцах нь гэр бүлтэйгээ цаг өнгөрүүлэх бас нэг арга юм.


Эдгээр киноны нэн тэргүүнд 1984 онд дэлгэцнээ гарсан ч өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй, сонгодог бүтээл болох “Каратэч хүүхэд” хэмээх кино зүй ёсоор тооцогддог. Энэхүү киноны үйл явдал өсвөр насны Даниел хүү ээжтэйгээ хамт шинэ хотод нүүж ирснээр эхэлдэг. Сургуулийн зарим хүүхэд нь каратэгийн дожод суралцан, эзэмшсэн ур чадвараараа түүнийг удаа дараа дээрэлхэх үед амьдардаг орон сууцных нь засварчин Мияги хэмээх сайхан сэтгэлтэй хөгшин түүнийг авардаг. Мияги сэнсэй түүнд бие хамгаалах урлаг заахын зэрэгцээ уг урлагийн мөн чанар, сахилга бат, амьдралын сургаалийг заадаг. Эцэст нь, энэ бүгдэд суралцсанаар каратэгийн тэмцээнд нөгөө хүүхдүүдтэй нүүр тулж, аварга болон, өрсөлдөгчийнхөө хүндэтгэлийг хүлээдэг.



Энэ кинонд өсвөр насны хүүхдүүдэд сургамжтай олон зүйлсийг заадаг. Эдгээрээс 3 ишлэлийг тоймлон бичвэл:

1. Learn balance, Daniel san: Бие хамгаалах урлагт суралцахад биеийн тэнцвэрээ хадгалах чухал. Үүний нэгэн адил амьдралд тэнцвэртэй байдлыг хангах нь чухал. Гэр бүл, ажил, эрүүл мэнд, өөрийн сонирхол, найз нөхөд гээд маш олон асуудлын тэнцвэртэй байдлыг хадгалах нь аз жаргалтай амьдралын нэг түлхүүр болдог. Хүүхдүүдийн хувьд хичээл сурлагадаа шамдан, оюун ухаанаа хөгжүүлэхээс гадна бие бялдраа хөгжүүлэх, бусадтай харилцах чадварт суралцах, нийгэмдээ туслахад цаг хугацаагаа зөв хуваарилах нь чухал гэдгийг сургамжилдаг.


2. First Learn Stand, Then Learn Fly. Nature Rule, Daniel-San, Not Mine: Мияги сэнсэй “Эхлээд зогсож сур, тэгээд дараа нь нисэхийг сур, энэ бол байгалийн хууль, минийх биш” хэмээн сургадаг. Даниел тогоруун цохилтыг хэрхэн хийхийг сурахыг маш их хүсч байв. Хэрэв Мияги сэнсэй түүнд шууд заасан бол Даниел бүтэлгүйтээд, бууж өгсөн байж болох юм. Үүний оронд улам бүр хүнд хэцүү цохилтууд, тэнцвэржүүлэх техник, блокуудыг зааж сургасан нь өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн юм. Зөвхөн үүний дараа тэр Даниэлд тогорууны цохилтыг сурахыг зөвшөөрдөг. Ихэнх тохиолдолд бид амжилтад хурдан хүрэхийг хүсдэг боловч энэ нь шаардлагагүй бөгөөд тэр ч байтугай эсрэг үр дагаварт ч хүргэж болзошгүй юм. Иймд аливаа юманд үр дүнд яарахаас илүүтэй зөв дэс дараатай хийх нь чухал гэдгийг энэ хэсэгт харуулдаг.


3. Walk on Road, hm? Walk left side, Safe. Walk right side, Safe. Walk middle, sooner or later, get squish just like grape!“Машин замаар явж байлаа гэж бодъё. Зүүн талаар явахад аюулгүй, баруун талаар явлаа, аюулгүй. Харин замын голоор явбал хэзээ нэгэн цагт усан үзэм шиг няц шахагдана, ойлгосон уу” гэж Мияги сэнсэй хэлдэг. Мияги сэнсэй Даниелаас бэлтгэлээ эхлэхэд бэлэн эсэхийг асуухад "Би тийм гэж бодож байна" гэхэд нь "Каратэ адилхан, тийм эсхүл үгүй л гэж байдаг. Та каратэг оролдоно гэвэл яг л усан үзэм шиг болно, ойлгож байна уу?” гэж хэлдэг. Энэ нь Оддын дайн киноны Жэди мастер Ёдагийн "Хий эсхүл бүү хий, хийхийг оролдоно гэж байхгүй шүү дээ" гэж хэлдэгтэй агаар нэгэн. Энэ хэсгийн сургамж нь аливаа зүйлийг хийхдээ зүрх сэтгэл, хүчээ бүрэн зориул, эсхүл огт хийх хэрэггүй гэсэн үг юм.


Эх сурвалж: screenrant.com

26 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page