top of page

5 настангуудын зан авир

5 нас хүрээд хүүхэд шүдээ угаах, усанд орох зэргийг өөрөө хийдэг болдог. Үеийнхээ хүүхдүүдтэй харьцаж сурна. Тоглоомоо харамлах нь хэвийн бөгөөд ганцаараа тоглодог тоглоомуудаар занг нь засч болно. Хүүхдийн сонирхол энэ насанд дээд цэгтээ хүрдэг тул байнга шалгаана. Тунгаан бодох, учрыг олж сурахад нь туслаарай.


Хүүхэд сэтгэл хөдлөлөө удирдаж эхэлдэг. Шалихгүй зүйлээс хүүхдүүдтэй маргаж болно. Заримдаа зөрүүдэлж, уур уцаартай байх нь бий. Өөрийн чадварыг бүрэн мэдэхгүй тул удаа дараа бүтэлгүйтэн бухимддаг. Мөн хийж байгаа зүйл нь төгс биш бол сэтгэлээр унаж бухимддаг. Дараах аргууд тустай.


1. Хүүхэд зан авирынхаа цаад үндэслэлийг ойлгохгүй тул ердөө алдааг нь хэлээд, давтахгүй байхыг хүсээрэй.

2. Нэг өдрийн дотор төгс хүүхэд бий болохгүй тул тэвчээртэй байгаарай.

3. Аливаа түрэмгий занг энэ насанд нь зогсоох хэрэгтэй.

4. Гаргаад буй зангийн цаад учрыг олохыг оролдоорой.

5. Хүүхдээ сонсож, ярилцах чухал.

6. Хангалттай нойр, цагийн хуваарь хүүхдэд хэрэгтэй.

7. Хүмүүжлийн янз бүрийн арга оролдож, хүүхэддээ тохирохыг олоорой.


Эх сурвалж: parentingfirstcry.com


22 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page