13-15 сартай хүүхдийн хөгжил
Энэ үед хүүхэд алхаж сурахад бүх хүчээ зарцуулдаг тул хэл ярианы хөгжил нь хөдөлгөөнөөс хоцордог. 13 сартайдаа хүүхэд эд юмсыг саванд хийх, гаргах, шидэх, өөрийг нь хувцаслахад туслах, бусад хүүхдийг сонирхож эхэлдэг бол 14 сар хүрээд аяга таваг хэрэглэх, өөрөө хооллох гэж оролдон, богино хугацаанд ганцаар тоглоно. 15 сартай хүүхэд энгийн зааврыг биелүүлэх бөгөөд томчуудыг дуурайж тоглон, бие даан алхаж болно.
13-15 сартай хүүхэд юунд дуртай, дургүйгээ таньж, юу болох, болохгүйг туршиж байдаг. Ой санамж, анхаарал төвлөрүүлэх чадвар бүрэн хөгжөөгүй байна. Дохио зангааны хэл хүүхэдтэй харилцахад тустай. Учир нь хэл, уруул, эрүүгээ хөдөлгөснөөс толгой, гараа хөдөлгөх нь тэдэнд амар байдаг. Хүүхэддээ дохио зангаа заахдаа яриаг хослуулна. Тухайлбал, идэх үү гээд амандаа гараа хүргэж болно.
15 сар хүрсэн хүүхэд угжнаас уухаа зогсоох нь зохистой. Энэ үед болиулах нь 2 нас хүрэхэд болиулахаас хялбар байдаг. Угж хөхсөнөөр хүүхэд хэрэгцээнээс илүү сүү ууж, хатуу зүйл идэх дуршил буурах хандлагатай байдаг.
Эх сурвалж: parents.com
