top of page

Өөрийгөө хайрлаж сургах

Өөртөө шүүмжлэлтэй хандахын оронд хатуурхдаггүй хүмүүс сэтгэлзүйн бэрхшээлийг хялбар даван туулдаг. Өөрийгөө хайрлах нэг арга зам нь өөртэйгээ ярих юм. Хүүхдүүд чинь таныг “тухтай бүс”-ээс гадуур биеэ авч явааг харах тусам сэтгэл хөдлөлийн сорилтод хэрхэн хандаж буйг тань олж харна. “Би үүнийг өмнө нь хэзээ ч хийж байгаагүй болохоор сандарч байна. Тийм болохоор зааврыг нь хоёр удаа уншъя”, эсвэл “Энэн дээр гацчихлаа. Маргааш хүртэл завсарлаад, дахин оролдъё”гэж чангаар хэлээрэй. Стратегиа хэлэн, хэцүү сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, үр бүтээлтэйгээр шийдэж буйгаа хүүхэддээ харуулаарай.


Бага насны хүүхдийн хувьд, таны оролдлого бүтэхгүй тохиолдол болгонд бодол, сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдаж буйгаа харуулаарай. Жишээ нь, хүүхэдтэйгээ хамт бичлэг харж, юм хийх гээд бүтэлгүйтвэл “Бид нар YouTube дээрх хүмүүс шиг мундаг биш. Учир нь тэд биднээс олон удаа давтсан, материал нь ч хангалттай. Хоёулаа хамгийн сайнаараа хичээгээд, гэртээ байгаа зүйлсээ ашиглан юу хийж болохыг бодож олцгооё” гэж хэлж болно.


Өсвөр насны хүүхдэд бол 3, 4 дэх удаадаа л амжилт олсоноо, эсвэл өөрөөсөө илүү чадварлаг хүмүүстэй баг болон ажилласнаа яриарай. Өнгөрсөн удааг дахин сануулж, үйл явдлыг сэтгэл хөдлөлийн тусламжтай тархиндаа боловсруулахад нь тусалж болно. Тухайлбал, “Өнгөрсөн долоо хоногт чиний төсөл дээр багш чинь юу хүсээд байгааг ойлгоогүйг санаж байна уу? Өнөөдөр надад ажил дээр ижилхэн зүйл тохиолдоход чамайг бодсон. Хамт ажилладаг хүндээ яг хүссэнийг нь хийж өгөөгүйг мэдэж байсан ч юу гэдгийг мэдэхгүй байхад хэцүү байсан шүү. Бодож олоход хугацаа орсон ч эцэст нь чадсан, яг л чам шиг. Ойлгомжгүй зүйл тохиолдох амаргүй ч ийм зүйл бүх л хүнд тохиолддог шүү дээ” гэж болно.


Хүүхдүүд аав ээжийгээ хэзээ ч сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрдэггүй, эргэлздэггүй гэж бодох ёсгүй. Харин аав ээж нь өөрсдийгөө аваад явчихдаг, тэдэнд туслахад бэлэн, хэцүү санагдсан үед нь ч аюулгүй байлгаж чадна гэдэгт итгэлтэй байх тэдэнд чухал.


Эх сурвалж: Harvard Business Review


17 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page