Өсвөр насны хүүхэд унших номнууд

familyeducation цахим хуудас дээрх 10-18 хүртэлх насны хүүхдийн заавал унших номын мэдээллийг дэлгэрүүлж хүргэе.

1. “The book thief” (Goodreads 4.4/5). 1939 оны нацист Германд үйл явдал өрнөнө. Үхэл гол дүр бол ном аврагч болно. Кино байдаг.

2. “The hate u give” (Goodreads 4.5/5). Арьс өнгөний асуудлыг хөндсөн. Эцэг эх, хүүхэд аль аль нь уншиж болно. Кино байдаг.

3. “Thirteen reasons why” (Goodreads 3.9/5). Сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтын талаар гардаг. Яагаад гэсэн асуултыг уншигчдад үлдээнэ. Netflix дээр цуврал кино бий.

4. “The house on Mango street” (Goodreads 3.7/5). Америк дахь цагаачдын амьдралыг богино богино түүхээр дүрсэлсэн. Уншихад ахисан түвшний англи хэлний мэдлэг шаардагдана. Хүүхэд ойлгоход хэцүү байж магадгүй.

5. “The Curious Incident of the Dog in the Night-Time“ (Goodreads 3.9/5). Аутизмтай хүүгийн амьдралаар хүмүүсийн ялгаатай болон төсөөтэй талыг харуулдаг.

6. “A Wrinkle in Time” (Goodreads 4/5). Гэр бүлийн түүх бөгөөд цаг хугацаа, орон зайн үүднээс өөрийгөө таних үйл явц гарна. Кинотой.

7. “Educated” (Goodreads 4.5/5). Монгол хэл дээр орчуулагдсан. Хүүхэд насаа сургуульд явалгүй, нийгмээс тусгаар, хүнд нөхцөлд өнгөрөөсөн түүх. Өөрөө бас уншаад, хүүхэдтэйгээ ярилцахыг зөвлөжээ.

8. “Wonder” (Goodreads 4.4/5). ”Гайхамшиг” нэрээр Монгол хэл дээр орчуулагдсан. Бусдаас ялгаатай төрсөн хүүгийн түүх. Хүүд маань их таалагдсан. Мөн энэ түүхийг өөр хүний өнцгөөс харуулсан ном болон ишлэл, мэргэн үг бүхий ном нь байдаг. Кино мэдээж номоо гүйцэхгүй.

9. “To Kill a Mockingbird” (Goodreads 4.3/5). Өрөөсгөл дүгнэлт, гоо үзэсгэлэн, тэгш бус байдлын талаарх сонгодог бүтээл.

10. “I Am Malala”. (Goodreads 4.1/5).“Малала”нэрээр монгол хэлээр орчуулагдсан. Нобелийн энх тайвны шагналыг хамгийн залуудаа хүртсэн, боловсрол эзэмшихийн төлөө тэмцээд, буудуулсан охины түүх.


20 views0 comments