Эцэг эхийн карьер хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Аав нь олон цагаар ажилладаг эсэхээс үл хамааран карьертаа хэт анхаардаг бол хүүхдийн зан чанарт асуудал илүү гарах хандлагатай. Мөн гэртээ байсан ч оюун санаа нь ажил дээрээ байдаг бол хүүхдийн сэтгэл хөдлөл, зан ааш асуудалтай байдаг. Нөгөөтэйгүүр, аав нь ажилдаа сэтгэл хангалуун, гүйцэтгэл сайн байх тусам хүүхдүүд нь зан чанарын доголдол харьцангуй бага гаргана.
Ээжийн хувьд ажил дээрээ эрх мэдэл, сонголттой байх тусам хүүхэд нь сэтгэл зүйн хувьд эрүүл байдаг. Түүнчлэн ээж гэрийн ажилд хэт цаг гаргалгүй, өөртөө зориулан цаг гаргадаг бол хүүхдэд эерэг нөлөөтэй байжээ. Энд ээж ажлын бус цагаар гэртээ юу хийх нь хамааралтай юм. Ээж гэрийн ажил хийх хэрээр хүүхдийн зан чанарын асуудал гарах магадлал их байв. Судалгаагаар нэмэлт гэрийн ажил хийхийн оронд өөртөө цаг гаргах нь ээжийн хүүхдээ анхаарах чадварыг нэмэгдүүлж байгааг тогтоосон.
Таны ажил мэргэжил хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаад санаа зовж байгаа бол хүүхэддээ олон цаг гэхээс илүүтэй чанартай цаг гаргах нь чухал юм.
Эх сурвалж: Harvard Business Review
