top of page

Энгийн оронд хэзээ унтуулах вэ?

Хүүхдүүд ихэвчлэн 1.5-3.5 настайдаа хүүхдийн орноос энгийн оронд шилжиж унтдаг. 3 нас дөхөхөд олон хүүхэд шилжилтэд бэлэн болдог. Мэдээж жижиг орондоо багтахгүй болох, эсвэл хэт хөдөлгөөнтэй бол энгийн оронд унтуулах хэрэгтэй.


Шилжилтийг хялбар байлгахын тулд шинэ орыг багынх нь ор байсан газарт тавиарай. Хүүхэд том цагаан хэрэглэлийн оронд жижиг ч гэсэн хуучин хөнжилдөө унтвал тайвширч болно. Орноос унахаас сэргийлж хашлага хэрэглэнэ.


Шинэ ор авахдаа хүүхдээ дагуулан сонгож авах хэрэгтэй. Дуртай орны даавууг нь сонгуулж, “том хүүхдийн ор”-оо зочилж ирсэн хүмүүст харуул гээрэй. Эсвэл долоо хоногийн өмнөөс шинэ ортой танилцах өдрийг сануулж, тэр өдөр бяцхан баяр тэмдэглэж ч болно.


Хэд хоносон ч шинэ орондоо дасахгүй бол хуучин жижиг орыг нь буцаан тавьж, дараа оролдож болно. Хүүхдэд орны төсөөллийн хил хязгаарыг танин мэдэх хугацаа хэрэгтэй байдаг. Унтах гэж удах, орноосоо олон босох, гэр дотуур явах нь шинэ орондоо бэлэн биш байгааг илтгэнэ.


Эх сурвалж: babycenter.com


17 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page