Шүд мурий ургахаас сэргийлэх
1. Эрхий хуруугаа хөхдөг бол болиулах. Хүүхэд 3 нас хүрсэн ч энэ зуршлаа гээгээгүй бол үүдэн шүд, буйл, амны хөндийд сөргөөр нөлөөлдөг. Хөхөлт хөхөх, угжаар хооллох мөн л шүд ургах явцад сөрөг нөлөөтэй. Өлссөн, уйдсан, ядарсан гээд ямар үед хүүхэд хуруугаа хөхөөд байгааг олж мэдэн, сэргийлэх арга хэмжээ авна.
2. Амны хөндийн эрүүл ахуйг сахиулах. Анхны шүднүүд цухуймагц шүдний эмчид хандсанаар аливаа асуудлыг эрт илрүүлэх, гэртээ амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахиулах зөвлөгөө авах боломжтой. Хүүхэд өдөрт хамгийн багадаа хоёр удаа 2 минутын турш шүдээ зөв угаах шаардлагатай тул хяналт тавих чухал.
3. Шүд унавал зохих арга хэмжээ авах. Гэмтэл, эсвэл хорхойтсоноос хүүхэд шүдгүй болбол шүдний эмчид даруй хандаарай. Унасан шүд зэргэлдээх эрүүл шүдэнд нөлөөлж, шүднүүд зай руу шилжин мурийдаг. Амны хөндийн эрүүл ахуйг тогтмол сахих, спортоор хичээллэх үед шүдийг хамгаалах хэрэгтэй.
4. Эрт илрүүлэх. Хүүхдээ шүдний эмчид тогтмол үзүүлсэнээр гажигийг багад нь илрүүлэх боломжтой.
Эх сурвалж: facevaluedental.com
