Шүдээ угаах дургүй өсвөр насныхан
Хүүхэд ердөө дадал суугаагүйгээс шүдээ угаах дургүй байж болно. Өсвөр нас эхлэхэд зарим шүд ургадаг тул угаахад мэдрэг, хөндүүр байж болно. Нөгөөтэйгүү, тэдэнд шүд угаах зэрэг нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой байдаг.
Шүдний эмчид хамт очих, өглөө, орой шүдээ угааж байгаагаа хүүхдэдээ харуулах хэрэгтэй. Оо, ам зайлагч, шүдний утас авахад сонголтыг нь асууна. Шүдээ угаахдаа дуртай хөгжмөө сонсох боломж олгож болно. Ихэнх дуу багадаа 2 минут үргэлжилдэг нь шүд угаахад хангалттай.
Амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой апп татаж өгч болно. Шүд зөв угаах аргаас гадна хорхойтсон шүд, буйлны үрэвсэл зэргийг харуулсан зураг үзүүлж болно. Урт лекц унших үр нөлөөгүй бөгөөд шагнал амлах бол болгоомжтой хандана. Шүдээ угаахгүй байснаар өнгөө алдах, амнаас эвгүй үнэр гарах сөрөг нөлөөтэй гэж тэдний анхаардаг гадаад үзэмжтэй холбон тайлбарлаж болно.
Эх сурвалж: moms.com
