Шатар тоглохын ач холбогдол
Шатар тоглодог хүүхдийн сурлагын үзүүлэлт өндөр байдаг байна. Нэгэн судалгаанд шатар тоглосон сурагчид шүүмжлэлт болон бүтээлч сэтгэхүйн тестэд илүү өндөр авч байгааг тогтоожээ. Шатар хүүхдийн харааны ой, анхаарал төвлөрөлт, сэтгэх чадварыг сайжруулдаг. Нүүдэл хийх болгонд урьдчилан төлөвлөх, хувилбарыг тооцох, зөв логиктой шийдвэр гаргахад суралцдаг байна. Шатрыг аль болох багаасаа сурах нь зүйтэй гэж үздэг ч хүүхдээсээ хамааран 4-8 насны хооронд сурахад бэлэн болдог. Шатрыг хүчилж биш, зугаа байдлаар тоглуулах нь чухал аж. Гадаадад хүүхдүүдэд сонирхолтой тоглоомын хэлбэрээр заадаг байна. (www.parents.com)
Манай хүүхдүүдийн хувьд 5 настайдаа тоглож сурсан, Монголд үүнээс эрт шатрын дугуйланд авдаггүй юм байна лээ. Шатрын багш чухал санагддаг. Учир нь манай хүү багш загнадаг гээд сургалтдаа явах дуртай биш байсан нь ажиглагдаж байсан. Том хүү маань гэртээ бэлтгэл хийх гээд надад шатар зааж өгч байлаа. Хүүхдүүд хоорондоо биш, аав, ээжтэйгээ тоглох илүү дуртай байдаг. Шатар сэтгэн бодох чадвар хөгжүүлэхээс гадна сууж сурах, тэвчээртэй болох, хожиж, хожигдож сурах, дэлгэцээс хол байх ач холбогдолтой тул зав гарган хүүхэдтэйгээ шатар тоглоорой.
