Шавж хазахаас сэргийлэх
· Хогийн сав, тогтоол ус, цэцгийн мандал зэрэг нисдэг шавж ихтэй газраар явахгүй байхыг хүүхэддээ анхааруулах
· Өмд, ханцуйтай нимгэн цамц, оймс, битүү гутал, өргөн хүрээтэй малгай өмсгөх
· Тод өнгийн, цэцгэн хээтэй хувцас өмсгөхгүй байх
· Үнэртэй саван, үсний цацлага, үнэртэй ус шавж өөртөө татдаг.
· Гадаа юм идэх бол шумуулны тор, сэнс хэрэглэх
· Хаалга, цонхны самбар эвдрэлгүй байх. Ус тогтсон газар шумуул үрждэг.
· Хачигтай газар бол орой хүүхдийнхээ арьсыг шалгах
· Химийн бодис шингээсэн бугуйвч болон хэт авиа ялгаруулдаг төхөөрөмж шумуул үргээдэг нь батлагдаагүй.
· Шавж үргээх бодис сонгохдоо түрхлэг, лосьон, цацлага хэлбэртэйг сонгох. Хүүхдийн хувцасны гадна болон ил арьсанд түрхэнэ. Гаранд нь түрхвэл хүүхэд нүд, амандаа хийх эрсдэлтэй. Дараа нь хүүхдийн арьсыг савантай усаар угааж, хувцсыг нь угаана. 2 сар хүрээгүй хүүхдэд шавжны эсрэг бодис хэрэглэхгүй.
Эх сурвалж: healthychildren.org
