
Чих өвдөхөөс сэргийлэх
Хүүхдийн хамар битүүрэхээр чих өвддөгийг бид мэднэ. Иймд ханиад хүрсэн үед эмчээс чихийг нь шалгахыг хүсээрэй. Өрхийн эмч хүүхдийн маань хоолой, цээжийг шалгаад, чихийг нь үзээгүйгээс цаг алдсан байсан. Түүнчлэн хамар угаахыг олон эмч зөвлөдөг. Гэтэл бага насны хүүхдийн хамрыг угааснаар хэнгэргэнд ус хурах зэрэг сөрөг нөлөө байдаг байна. Нэгэнт өвдсөн чих удаан эдгэнэ. Усанд оруулахдаа чихэнд нь хөвөн хийгээрэй. Мөн хамаагүй чангаар нус нийх нь өвчтэй чихэнд муу тул салин зэргээр цэвэрлэж, нусыг соруулаарай гэж эмч зөвлөсөн.
