Цар тахлын үеийн хүүхэд хүмүүжил
НҮБ-ын Хүүхдийн Сангаас дараах зөвлөгөөг өгчээ.
Хүүхэд болгон дүрсгүйтдэг. Гэртээ хоригдсоноор бидний тэвчээрийг бардаг. Иймд цар тахлын үед дараах аргуудыг хэрэглээрэй.
Чиглүүлэх. Муу занг наана нь мэдэж, анхаарлыг нь эерэг зан үйл рүү залахыг хичээ. Муухай аашлахаас нь өмнө сонирхолтой буюу хөгжилтэй зүйлд анхаарлыг нь хандуулна.
Завсарлага авах. Хашхирч загнамаар санагдаж байна уу? Тэгвэл өөртөө 10 секундын завсарлага өгөөрэй. Таван удаа амьсгалаа удаанаар авч гаргана.
Үр дагаврыг мэдрүүлэх. Ингэснээр хүүхэд хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж сурахаас гадна дэг журмыг тогтооно. Эхлээд таны зааврыг дагах сонголтыг хүүхдэд олгоно. Шийтгэхдээ тайван, тууштай байхыг хичээ. Өсвөр насны хүүхдийн утсыг долоо хоногоор хураахын оронд нэг цаг авах нь хэрэгжүүлэхэд илүү хялбар. Шийтгэлийн дараа хүүхдэд сайн зүйл хийх боломж олгон, магтаарай.
Хүүхэд бүрт цаг гаргах, сайн зан үйлийг магтах, өдрийн дэглэмтэй байх нь дүрсгүйтлээс сэргийлнэ. Хүүхдэд хийж чадахуйц, амар ажил даалгах нь зүйтэй. Харин дараа нь магтахаа битгий мартаарай.
