top of page

Цар тахлын үеийн хүүхдийн хөгжил

Сургууль, цэцэрлэг хаагдан, найзуудтайгаа тоглохоо болисноор хүүхдүүд өмнө сурсанаа мартах, уур, гуниг, сэтгэл түгшүүрээ удирдахад бэрхшээлтэй болж байгаа нь түгээмэл ажиглагдаж байна.


Өсвөр насны хүүхэдтэй бол алхах, гүйх, гүнзгий амьсгал авч гаргах, зурах, будах зэрэг сэтгэл хөдлөлөө удирдах аргаа олоход нь туслаарай. Найз нөхөд, гэр бүлтэйгээ холбоотой байхыг нь дэмжээрэй. Уурлаад байгаа шалтгааныг нь тодорхойлох, цар тахлын үед амьдрал амаргүй, өөр гэдгийг хүлээн зөвшөөрөх тустай.


Хөтөвч хэрэглэж сурсан мөртлөө хүүхэд орондоо шээгээд байвал уух шингэнийг орой хязгаарлах, унтахад нь живх зүүх хэрэгтэй. Өөрөө хувцаслах, гараа угаах, хооллох, тавгаа хураах зэрэг насанд нь тохирсон бусад зүйлсийг хийлгэх нь хүүхдийн чадвар, өөрийн үнэлэмжийг нь дээшлүүлэх замаар жорлонд бие засч сурахад нь тусална.


Эцэг эх стрессээ удирдах нь хүүхдүүдэд чухал нөлөөтэй. Юунд санаа зовж буйгаа хүүхдүүддээ хэлж, тэдэнд туслахыг хичээж буйгаа ойлгуулаарай. Хүүхдүүддээ хайр халамж мэдрүүлэх нь таны хийж чадах хамгийн том зүйл юм. Өөрийгөө болон хүүхдүүдээ бусадтай харьцуулах шаардлагагүй бөгөөд бусад олон эцэг эх тантай адилхан бэрхшээлтэй тулгарч буйг санаарай.


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан


9 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page