top of page

Цар тахлын үед хүүхдээ сэтгэл санаагаар дэмжих

Ковид сэтгэл зовинол, стресс, тодорхойгүй байдал дагуулдаг нь хүүхдийг ч тойрохгүй. Сургууль хичээллэхгүй, найз нөхдөөсөө хол байгаа үед нь хүүхдийг улам бүр хайрлаж, дэмжих шаардлагатай.


1. Тайван бөгөөд идэвхтэй байх. Цар тахал болон өөрийгөө эрүүл байлгахад хүүхдийн гүйцэтгэх үүргийн талаар хүүхэдтэйгээ ярилцана. Ханиад, томуутай ижил шинж тэмдэг хэнд ч хэзээ ч илэрч магадгүй гэдгийг хэлнэ. Хүүхэд, залууст өвчний хүндрэл ерөнхийдөө гайгүй бөгөөд ихэнх шинж тэмдгийг эмчилж болно гэдгийг ойлгуулна. Өөрсдийгөө болон бусдыг аюулгүй байлгахын тулд гараа тогтмол угаах, нүүрэндээ хүрэхгүй байх, хүн хоорондын зай барихыг сануулж, гэрээсээ гарахгүй байх нь давхар бусдад санаа тавьж буй хэлбэр гэдгийг хэлнэ.

2. Өдрийн дэглэм. Хэзээ ажиллаж, хэзээ тоглохоо хүүхэд мэддэг байх нь тустай. Арваас дээш насны хүүхдээс саналыг нь асууж болно.

3. Хүүхэд сэтгэл хөдлөлөө мэдрэх. Хүүхэд гунигтай байдлыг мэдрэг. Гунигтай, бухимдсан үед нь ойлгож дэмжих хэрэгтэй.

4. Юу сонсож, мэдсэнийг нь асуух. Цар тахлын талаар зөв мэдээлэл өгч, бурууг залруулна. Асуултын хариуг мэдэхгүй бол хамтдаа судлаарай. Онлайнаар дээрэлхэх тохиолдол гарч болзошгүй тул та хэзээд туслахад бэлэн гэдгийг хүүхэд мэдэх хэрэгтэй.

5. Сатаарах зүйлтэй байлгах. Гэр бүлээрээ тоглоом тоглох, хамтдаа хоол хийх, хоол идэх байж болно. Дэлгэцийн цаг хязгаартай байх талаар өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.

6. Өөрийнхөө зан байдлыг хянах. Эцэг эхийн сэтгэл зовинол хүүхдэд халддаг тул сэтгэл хөдлөлөө удирдах шаардлагатай. Мөн хүүхэд эцэг эхээсээ аюулгүй, найдвартай байдлын мэдрэмжийг авдаг.


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан


10 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page