Хөхүүл хүүхдийн өвчлөл, асаргаа
Updated: May 13, 2021
Нярай хүүхдэд нийтлэг тохиолддог эмгэг нь гэдэс дүүрэх болон шарлалт билээ. Гэдэс хямрах нь хүүхэд хөхний сүүг бүрэн гүйцэд боловсруулж сураагүй байдагтай холбоотой. Хөхөө бүрэн хөхүүлэхэд анхаарах бөгөөд яваандаа зүгээр болдог. Харин нярайн шарлалтын эмчилгээ нь сайн хооллох, фото шарлага (гэтэл өрхийн эмч эм бичдэг) бөгөөд гэртээ аппарат түрээслэж авах боломжтой.
Зарим хүүхэд тогтмол цагт шалтгаангүй чарлаж уйлан, цанх татах нь бий. Ямар нэг эмчилгээ байхгүй тул хүүхэд тайвшруулах төрөл бүрийн аргаас оролдож үзэхийг зөвлөдөг. Мөн л тодорхой хугацааны дараа зүгээр болдог.
Хөнгөн хэлбэрийн диатез чийгшүүлэх тос түрхэхээр зүгээр болдог. Хөмсөг, чихний ар, хацар зэргийн арьс хуурайшдаг тул сайн ажиглаж байх хэрэгтэй. Ээж заавал хоол хүнс хорь гэдэггүй. Удамшлынх биш бол хуурай тоостой орчинд хүүхдээ байлгахаас зайлсхийх, байнга арьсыг нь чийгшүүлэх замаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм байна лээ.
Хүүхэд ханиад хүрсэн ч халуураагүй, зөвхөн нус гоожиж байгаа бол эм уусан, уугаагүй хамрыг нь сайн цэвэрлээд, агаар чийгшүүлээд байвал 1-2 долоо хоногт зүгээр болдог. Гэтэл эмч нар үзүүлэхээр очиход заавал эм бичиж өгөх хандлагатай байдаг. Жижигхээн эмийг 4 хуваах, тэгээд нялх хүүхдэд уулгах ямар хэцүү билээ дээ.
Ээжүүд “Хүүхэд ба гэр бүл” номыг гарын авлага болгох хэрэгтэй санагддаг. Энд хүүхдийн өсөлт хөгжил, өвчин эмгэгийн талаар маш олон санаа зовоосон асуултын (хөлрөх, уйлахдаа ээрэх г.м) хариуг олж болно. Мөн түгээмэл цуу ярианы хариулт байдаг. Ээж байна гэдэг өндөр үүрэг хариуцлага тул эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд анхаарцгаая.
