Хөтөвчид суулгаж сургах
- Хүүхэддээ хөтөвчийн талаар эртнээс ярьж эхлэх. 18 сартайгаас нь хөтөвчид сууж сурах талаар ном уншиж өгөх.
- Цаг нь болоогүй бол хүүхэд сурахгүй.
- Хүүхэд бэлэн болсон эсэхийг ажиглах. Удаан хугацаанд шээхгүй байх, өөрөө хувцаслах, тогтмол цагт бие засдаг, ариун цэврийн өрөөний талаар ярьдаг, дараагийн алхам хийх сонирхолтой эсэхийг анзаарна.
- Урам хугарснаа харуулахгүй байх. Бусад хүүхэдтэй харьцуулахгүй байж, амжилт дээр нь төвлөрөх.
- Гадуур явахдаа яаралтай тусламжийн уут авч явах. Үүнд илүү дотуур өмд, солих хувцас, гялгар уут, суултуурын бүрээс цаас, нойтон салфетка орно.
- Шагнал амлахгүй байх. Жижиг урамшуулал хангалттай.
- Хүүхдийнхээ эмчтэй зөвлөх. Хэзээ хөтөвчид суулгаж сургах талаар болон санаа зовсон асуудалдаа зөвлөгөө аваарай.
- Үр дүн шууд хүлээх хэрэггүй. Хүүхэд аажмаар шөнө орондоо шээхгүй унтаж сурах тул тэвчээртэй байх нь чухал.
Эх сурвалж: parents.com
