top of page

Хөгжмийн нөлөө

Хөгжим хүүхдийн сурлага, нийгмийн амьдрал ба сэтгэл хөдлөлд эерэг нөлөөтэйг судалгаа харуулжээ.

1. Хэлний ур чадвар. Тархи нь хөгжим болон хэлийг төстэй байдлаар боловсруулдаг. Стэнфордын эрдэмтэд хөгжмийн зэмсэг нь хүний тархи ярианы хэлийг боловсруулах үйл явцыг сайжруулдагийг тогтоожээ. Иймд яриа болон унших чадвараа ахиулахад хөгжим тустай аж.

2. Ой тогтоолт. Хөгжмийн хэсгийг цээжлэх нь бусад ой санамжийг давхар хөгжүүлнэ. Хөгжим тоглох нь анхаарлаа хуваарилахад тархийг сургадаг.

3. Математик. Хөгжмийн боловсрол, математикийн амжилт хоорондоо холбоотойг судалгаа тогтоосон.

4. Өөрийгөө танин мэдэх. Хөгжмөөр хүүхэд гадны шагналд найдахаас илүү өөрийгөө үнэлж сурдаг. Хөгжим дотоод урам зоригийг хөгжүүлнэ. Хөгжмийн зэмсэг тоглож сурахад шаардлагатай нягт нямбай байдал, анхаарал нь өөрийнхөө шүүмжлэгч нь байж, зорьсондоо хүрэхээс нааш сэтгэл ханахгүй болгоно.

5. Нийгмийн ур чадвар. Хамтран ажиллах чадвар хөгжиж, зан төлөвийн доголдол буурч, өөртөө итгэлтэй болно.

6. Сурлагын амжилт. Хөгжим хүүхдийн хэл яриа, математик, ой тогтоолт, өөрийн үнэлэмжээр дамжин сурлагын үзүүлэлтэд сайнаар нөлөөлдөг. Нэгэн судалгаагаар хөгжмөөр гүнзгийрэн суралцсан сурагчдын анагаахын сургуульд тэнцсэн хувь өндөр гарчээ.

7. Урт хугацааны амжилт. Хөгжмөөр хичээллэж байсан оюутнуудын боловсролын түвшин, орлого зэрэг үзүүлэлт илүү өндөр байдаг. Мөн нэгэн судалгаагаар хамтлаг, эсвэл найрал хөгжимд оролцсон ахлах сургуулийн сурагчдын мансууруулах бодис, архины хэрэглээ хамгийн доогуур байгааг тогтоожээ.


Эх сурвалж: greatschools.org


14 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page