Хөвгүүд оройтож хэлд ордог уу?
Хөвгүүд охидыг бодвол хөлд эрт, хэлд оройтож ордог санагддаг. Судлаад үзэхэд хөвгүүд оройтож хэлд ордогийг янз бүрийн өнцгөөс баталсан судалгаанууд байдаг ч шүүмжлэл дагуулдаг аж. Иймд шууд дүгнэлт хийх нь өрөөсгөл ойлголт юм байна. Хэрвээ хүйсийн ялгаа байдаг гэвэл энэ нь цөөн сар буюу богино хугацаанд үргэлжлээд, охид, хөвгүүдийн хэл ярианы хөгжлийн ялгаа арилдаг гэж үздэг аж.
Саяхан нэг подкастаар аутизмтай хүүгийн ээж хөвгүүд оройтож хэлд ордог гээд хүүгээ эхлээд анзаарч мэдээгүй гэж ярьж байсан. Иймд бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд аутизм гэж юу болох, ямар шинж илэрдэгийг уншсан байхад илүүдэхгүй санагдсан.
