top of page

Хөвгүүдийн хүмүүжил

Хүүтэй ээжүүдэд зориулсан “Чанга дуугаар хашгирахгүйгээр хөвгүүдээ өсгөх 100 зөвлөмж” хэмээх урт нэртэй номыг уншлаа. Хүүхдийн хүмүүжилтэй холбоотой хромсомын онцлогоос авхуулаад санхүүгийн болон бэлгийн боловсрол хүртэлх өргөн хүрээний сэдвийг хамарчээ. Ингэхдээ судалгаа, жишээг олонтаа дурдсан. Гол санаа нь хүүхдээ сайн таньж ойлгох нь зөв харилцахын үндэс болох тухай юм. Харин Хятад зохиогчийн ном тул айлын ганц хүүхдийн жишээгээр бичигдсэн байна. Хүүхэд төдийгүй нөхрөө, өөрийгөө ойлгоход тустай зүйлс цөөнгүй тусгагдсан. Зарим орчуулгаас үүдэлтэй ойлгомжгүй зүйл байгаа ч хүмүүжлийн тодорхой зорилгод хэрхэн хүрэх арга замыг товч боловч дурдсанаараа ач холбогдолтой болжээ.


9 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page