top of page

Хүүхэд яагаад хөлөрдөг вэ?

Нярай болон хөхүүл хүүхэд хөлрөх нь түгээмэл үзэгдэл юм. Хүүхэд өөрийн биеийн хэмийг зохицуулж сураагүй байдаг. Хүүхэд унтах өрөөний хэм 20-22 байх нь тохиромжтой.


· Хэт зузаан хувцасласнаас халууцвал нялх хүүхэд хэлж, эсвэл өөрөө шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Арьс амьсгалж чадахгүйгээс бүх бие хөлөрнө. Иймд хүүхдэд хөнгөн, амьсгалж болох материалтай хувцас өмсгөөрэй.

· Хөлсний булчирхайн байрлалаас хамааран хүүхдийн гар, хөл, толгой хөлөрч болно.

· Хүүхэд уйлахад их эрч хүч зарцуулдаг тул хөлөрдөг. Юу хэрэгтэйг нь мэдэж, туслах хэрэгтэй.

· Зарим хүүхэд гүн нойрондоо их хөлөрдөг.

· Хөлөрдөггүй хүүхэд гэнэт хөлөрвөл ханиад буюу халдвар авсан байж болно. Халуунтай бол эмчид хандаарай.

· Гипергидроз буюу хэт хөлрөлт биеийн хэм хэвийн байсан ч илэрдэг. Биеийн тодорхой хэсэг, эсвэл бүхэлдээ хөлөрч болно. Хүүхэд томрохоор хэвийн болдог ч эмчтэй зөвлөөрэй.


Эх сурвалж: healthline.com


1,342 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page