top of page

Хүүхэд эрт унтахын ач холбогдол

Updated: May 9, 2021

1. Хүүхэд эрүүл байна. Насандаа тохирсон цагт унтвал сэтгэл хөдлөл, оюуны болон биеийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Нойр дутуу хүүхдийн сурлагын үзүүлэлт доогуур байдаг байна. Оройтож унтдаг хүүхэд хоолны муу зуршилтай байдгаас илүүдэл жинтэй байдаг.

2. Шөнө цөөн сэрнэ. Орой унтан, ядарсан хүүхдийн адреналин өссөнөөс тайвшрах, сэрэхгүй унтахад хэцүү болдог.

3. Өглөө эрт сэрэхгүй. Хэт ядарсан хүүхэд удаан унтдаг гэж худал. Оройтож унтсан бол нойрны нэг циклээс нөгөөд шилжих хэцүү тул өглөө эрт хөнгөн нойрны хооронд шилжиж чадахгүй шууд сэрдэг байна.

4. Унтахыг эсэргүүцэх нь бага. Орой унтдаг хүүхэд илүү муухай ааштай, унтуулахад хэцүү байдаг.

5. Унтахын өмнө чанартай цаг гаргана. Шууд унтуулахын оронд хамтдаа унших, дуулах, ярилцах цаг гаргаснаар хүүхэд тайвширдаг.

6. Унтах цагийг урьдаас мэдэх боломжтой. Ингэснээр та илүү зохион байгуулалттай байж, юмыг цагт нь амжуулна.

7. Хурдан унтана. Эрт бөгөөд тогтмол цагт унтвал хүүхэд сэтгэл зүйн хувьд илүү аюулгүй байж, тайван төлөвт шилжсэнээр илүү хялбар унтана.

8. Ирээдүйд нойрны зөв зуршилтай болно. Нойрны эрүүл дэглэм хүүхдийн эрүүл мэндэд тустай. Оройтож унтах тохиолдол гарсан ч дэглэмээ өөрчилдөггүй.

9. Илүү олон цаг унтана. Өдөр бүр эрт унтсанаар илүү урт хугацааны нойр авч чадна.

10. Танд өглөө, орой цаг зав гарна. Хүүхэд эрт унтвал та өөртөө илүү цаг зарцуулна. Тухайлбал, өөрийгөө хөгжүүлэх, гэр бүлийн харилцаагаа сайжруулах, хангалттай амрах гэх мэт.


Эх сурвалж: health.usnews.com, kingofsleep.net




49 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page