top of page

Хүүхэд унтахдаа уйлдаг болсон бол

Хүүхэд томрох тусам нойрны хэрэгцээ, хэв маяг, сонголт нь өөрчлөгддөг. Унтахдаа уурлах, уйлах нь дараах шалтгаантай байж болно.


Өвчин. Ханиад, чихний халдвар авсан бол хүүхэд чарлаж уйлж болно. Шүд ургалт, халууралт зэргээс болж тавгүйтэж магад. Өвчин эдгэхээр хүүхэд унтахдаа уурлахаа болино.

Агаарын хэм. Унтлагын өрөө сэрүүн, харанхуй байх, хувцаслалтыг тохируулах шаардлагатай.

Ганцаардал. Аав, ээжээсээ хол байх дургүй байх нь бага насны хүүхдийн хувьд энгийн үзэгдэл. Унтахад нь дэргэд нь байх, эсвэл ойрхон орж ирж болно. Таныг сануулах хөнжил, бусад эд зүйл өгч болно.

Харанхуйгаас айх. Шөнийн гэрэл хэрэглэж, өрөөний хаалгыг хагас онгойлгож болно.

Бие дааж эхлэх. Унтмааргүй байгаагаа хүүхэд илэрхийлж болно. Зарим хүүхэд аливаа өөрчлөлтийг хүнд тусгаж авдаг. Унтахдаа ямар ном унших, юу өмсөх сонголтыг хүүхдээр хийлгэснээр хяналтыг авсан мэт мэдрэмж төрүүлж болно.

Ядраагүй. Томрох тусам хүүхдийн нойр багасна. Нөгөөтэйгүүр, өдөр унтахаа больсон бол орой эрт унтуулах чухал.


Унтах гэхээр хүүхэд уурлаад байвал дараах аргууд тустай.

· Тогтмол зан үйл тогтоох. Унтахын өмнө усанд орох, шүдээ угаах, ном унших, дуулах, тэврэх зэрэг байж болно.

· Өрөө, ор нь аюулгүй бөгөөд тухтай байх.

· Хэрэгцээг нь хангах. Бие зассан, ус уусан, тэврүүлсэн, үлгэрээ сонссон, дуртай тоглоом нь орон дээр нь байх.

· Хүслий нь хязгаарлах. Хэрэгцээг нь хангасан байсан ч унтахаа хойшлуулах, унтахгүй байх арга олоод байвал дүрэм гаргах.

· Нойрны сургалт. Хүүхдийн нас, онцлогт тохирох аргаар оролдож болно.

· Унтахын өмнө дэлгэц үзүүлэхгүй байх.

· Унтах цагийг өөрчлөх. Хэт ядарсан, эсвэл ядраагүй хүүхэд унтах хэцүү.

· Биеийн хөдөлгөөн хангалттай байх. Унтахын нэлээн өмнө гүйж, харайж, хөдлөх боломж олгох.

· Өөр хүнээр унтуулах. Заримдаа түр хугацаанд ингэх нь хэвшлийг өөрчлөхөд тустай байдаг.

· Тууштай байх. Сонгосон аргаа тууштай хэрэгжүүлэх нь хүүхдэд юу болох, болохгүйг мэдүүлнэ.

· Хүүхэд хардаг бүх хүн мэдээлэлтэй байх. Оронд нь өөр өөр хүн оруулдаг бол аливаа өөрчлөлтийг мэдэж байх ёстой.

· Мэргэжилтэнд хандах. Хүүхэд хангалттай нойр авч чадахгүй санагдвал эмчид хандаарай.


Эцэст нь, ямар ч арга нэмэргүй бол найдвараа битгий алдаарай. Учир нь хөгжлийн тодорхой үе шат өнгөрөхөд хугацаа шаардлагатай байдаг.


Эх сурвалж: healthline.com


82 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page