top of page

Хүүхэд спортод сонирхолгүй бол

Хүүхэд яагаад спортод сонирхолгүй байгааг мэдэхийг хичээн, хамтдаа гарц хайж олоорой. Дараах шалтгаан байж болно:

- Үндсэн ур чадвар нь хөгжсөөр байгаа. 6-7 настайдаа хүүхдийн биеийн чадвар, анхаарал төвлөрөлт, спортын дүрэм ойлгох чадвар хөгждөг. Гэртээ хамт сургуулилан, ур чадвар суулгах боломж бүрдүүлээрэй.

- Дасгалжуулагч, эсвэл өрсөлдөөнтэй баг. Дасгалжуулагч тушааж загнах, эсвэл баг ялахыг хэт хичээх нь хүүхдийг улам бухимдуулдаг. Хүүхдээ бүртгүүлэхийн өмнө хөтөлбөрийг сайн судлаарай. 11-12 нас хүрч байж ихэнх хүүхэд ачаалал даах чадвартай болдог.

- Айдас. Ичимхий хүүхэд багт орохоос зүрхшээдэг. Бас эцэг эх, дасгалжуулагч, багийнхаа урмыг хугалахаас эмээж болно. Иймд хүүхдээсээ хэт ихийг хүлээх хэрэггүй. Эрүүл байх, цагийг зугаатай өнгөрөөх нь гол зорилго болохыг ойлгуулаарай.

- Сонирхлоо олоогүй. Хүүхэд өөрт тохирох спортыг хараахан олоогүй байж болно. Үнэхээр дур сонирхолтой зүйлээ олох боломжийг олгоорой.

- Бусад бэрхшээл. Биеийн ялгаанаас үүдэн бусадтай өрсөлдөх дургүй байж болно. Гэмтэж бэртэхээс айж болно. Хүүхдийнхээ давуу тал, ур чадвар, зан араншинг харгалзан, тохирох хөдөлгөөнийг олоорой. Тухайлбал, тарган хүүхэд гүйхээс сэлэхийг илүүд үзэж болно. Зарим нь багийн биш, ганцаарчилсан спортод дуртай байж болно. Хүүхдээ урам хугарах, болихыг хүсэх, спортын хамт биеийн хөдөлгөөнөөс давхар татгалзахаас сэргийлэх нь чухал.


Багийн спортоос гадна хөдөлгөөн хийх арга зам:

· Усанд сэлэлт

· Морь унах

· Бүжгийн хичээл

· Тэшүүр

· Дугуй унах

· Скэйтбоард

· Авирах

· Гольф

· Теннис

· Гимнастик

· Бие хамгаалах урлаг

· Иог, фитнес

· Хөгжөөн дэмжих баг

· Гүйх


Эх сурвалж: kidshealth.org


11 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page