top of page

Хүүхэд ногоо идэх дургүй бол яах вэ?

Хүүхэд тань ногоо иддэггүй бол битгий их санаа зовоорой. Хүнсний ногоонд агуулагдах витамин, минерал нь жимс, бүхэл үр, буурцаг зэрэг бусад хүнсэнд агуулагддаг тул хүүхэд ногоо идэхгүй байсан ч хэрэгцээт бодисоо авч чадна. Амьдралын хэв маяг, биеийн хөдөлгөөн, нойр, уух шингэний хэмжээ зэргийн адил хүнсний ногоо идэх нь хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх зөвхөн нэг хүчин зүйл юм. Харин хүүхэд чинь гоймон, пицца, жигнэмэг төдийхөн иддэг бол витамин, минерал дутагдаж болзошгүй.


Ногоо иддэггүй хүүхэд жимс иддэг бол эрүүл мэндэд нь асуудалгүй. Харин аль алийг нь иддэггүй бол мультивитамин зөвлөдөг байна. Хүүхэд ногоо иддэггүй ч байсан тавганд нь хийгээд байвал нэг өдөр амсаад, дуртай болж ч магад. Харин хүүхдийг идүүлэх гэж хүчлэх, наймаалцахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн хоолонд ногоог нууцаар нухаж хийх нь үр дүнтэй арга биш юм.


Амьдралын туршид хүний дуртай амт өөрчлөгддөг. Багадаа ногоонд дургүй байсан хүүхэд том болоод дуртай болж болно. Тухайлбал, тэд найзындаа, ресторанд, зусланд, эсвэл их сургуульд тодорхой хүнс хэрэглэх соёлын шахалтад орж, эсвэл ногоонд дуртай найзуудаа харан, ногоо иддэг болох нь бий.


Эх сурвалж: todaysparent.com


19 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page