Хүүхэд намхан нуруутай бол
Хүүхдийн өсөлтөд олон хүчин зүйл нөлөөлдөг. Эцэг, эхийн өндөр хүүхэд насанд хүрээд хэр өндөр байхад чухал нөлөөтэй. Хүүхдийн өсөлтийн хурд мөн чухал үзүүлэлт. Үеийнхнээсээ бага хурдацтай өсч байгаа бол томрох тусам уг хандлага нэмэгддэг. Хэвийн бус өсөлт эрүүл мэндийн ноцтой шалтгаанаас үүдэлтэй байж болзошгүй. Гэхдээ ихэнх намхан нуруутай хүүхэд эрүүл, өсөлтийн хурд хэвийн байдаг. Зарим хүүхэд бэлгийн бойжилт оройтож явагдан, энэ үедээ өсдөг. Тэжээлийн дутагдал, жин бага төрсөн зэргээс үүдэн хүүхэд намхан байж болно. Хүүхдийн өсөлтийг өсөлтийн график дагуу хянаж байх чухал. Том хүүхдийг 6 сарын турш хянахад өсөлтийн хурд тодорхой болно. Хэт намхан, эсвэл удаан өсөлттэй хүүхдээс эмч шинжилгээ авна.
Эх сурвалж: healthychildren.org
