top of page

Хүүхэд илүүдэл жинтэй бол яах вэ?

1. Үлгэр дуурайлал үзүүлэх. Хүүхэд биднээс суралцдаг тул өөрсдөө идэвхтэй байж, эрүүл хооллох хэрэгтэй. Зурагт үзэж, интернет ухахын оронд алхах, эсвэл дугуй унан, хүүхэдтэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнд тоглох, усанд сэлэх зэргээр цагийг зугаатай өнгөрөөгөөрэй. Хүүхдийн хоол, амьдралын дэглэмийг бага багаар өөрчлөх, ингэхдээ бүх гэр бүлийг хамруулах нь үр дүнтэй.

2. Өдөрт 1 цагаас дээш идэвхтэй хөдөлгөөн хийлгэх. Илүүдэл жинтэй хүүхэд хэвийн жинтэй хүүхдээс илүү дасгал хийх шаардлагагүй. Бүх хүүхэд өдөрт хамгийн багадаа 60 минут биеийн хөдөлгөөн хийх хэрэгтэй бөгөөд энэ нь нэг дор байх албагүй. Том хүүхдийн хувьд дугуй, скэйтбоард унах, сургууль руугаа алхах, сэлэх, бүжиглэх, бие хамгаалах урлагаар хичээллэж болно. Ойрхон зайнд хамтдаа алхах буюу дугуй унах нь гэр бүлийн санхүүд ч тустай.

3. Хоолны хэмжээг насанд нь тохируулах. Хүүхдэд бага хоол өгч, шаардлагатай бол нэмэх хэрэгтэй. Тавган дээрхийг бүгдийг ид гэж шахах, жаахан хүүхдэд том хүний таваг хэрэглэх хэрэггүй. Аажуухан идэх, цагаар хооллох нь чухал.

4. Эрүүл хооллох. Хүүхэд өдөрт жимс, ногоо таваас доошгүй удаа идэх сайн. Үүнд бүх төрлийн хэлбэр, тухайлбал хоолны цагаар 150 мл шүүс уух багтана. Өндөр калоритай, тэжээллэг чанар багатай бялуу, жигнэмэг, чихэртэй ундаа зэрэг хүнснээс зайлсхийх хэрэгтэй.

5. Дэлгэц бага үзүүлж, их унтуулах. Суух, хэвтэх цагийг багасгах замаар хүүхдийн хөдөлгөөнийг нэмж болно. Хүүхэд өдөрт 2 цагаас илүүгүй телевиз үзэх тохиромжтой. Унтлагын өрөөнөөс нь утас зэрэг бүх дэлгэцийг шөнө холдуулах хэрэгтэй. Хүүхдүүд бага унтах тусам таргалах эрсдэл нэмэгддэг байна.


Эх сурвалж: nhs.uk


34 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page