Хүүхэд доош харж унтах
Манай хүүхэд эргэж чаддаг болсоноос хойш доош харж унтах болсон. Оронд нь дээш харуулж тавьсан ч өөрөө доош харчихаад, эргээд дээш харж чадахгүй, сэрээд сарвалзаад уйлдаг байсан. Гэтэл өөрөө доош харна гэдэг нь амьсгалж чадахгүй бол толгойгоо дээш өргөх чадвартай гэсэн үг юм байна лээ. Томрохоороо янз бүрийн байрлалд унтдаг болсон. Гол нь хүүхдээ доош харуулж оронд нь тавихгүй, орон дотор бүтэх аюултай дэр, хөнжил, тоглоом байхгүй байх хэрэгтэй.
Доош харж унтах нь нялхсын гэнэтийн үхлийн хам шинжийг (SIDS) нэмэгдүүлдэг гэж уншаад айдаг байлаа. Гэхдээ ийм тохиолдол Монголд гараагүй гэж хүүхдийн эмчээс сонсоод санаа амарсан. Иймд Монголынхоо тоо баримтыг дурдахгүйгээр шууд Америк зөвлөгөөг орчуулж тавих нь сэрэмжлүүлэг гэхээс илүүтэй ээжүүдийн сэтгэл түгшүүрийг нэмэгдүүлдэгюм шиг. Нэг нас хүртэл нь хүүхэд маань яачих бол гэсэн байнгын айдастай байна гэсэн үг. Иймд гадаад эх сурвалжаас мэдээлэл авахын сацуу Монгол эмчтэй зөвлөж байх хэрэгтэй санагдсан.
