top of page

Хүүхэд асрах чөлөөний дараа ажилдаа орох

- Өөртөө зөөлөн хандах. Та ядарч, бухимдаж, өөртөө эргэлзэж, ажилдаа орсондоо харамсаж ч болно. Гэхдээ санаа зоволт, гунигтай байдал үүрд биш гэдгийг санаарай.

- Цагийн хуваариа төлөвлө. Хэрвээ танд сонголт байгаа бол цөөн өдрөөр юмуу хагас цагаар ажиллаж эхлэн, аажмаар нэмэгдүүлэх талаар бодож үзээрэй. Мөн долоо хоногийн дундуур ажиллаж эхэлбэл дасахад нэмэртэй.

- Туршилтыг давхцуулахгүй байх. Тухайлбал, ажилдаа орсон өдөр чинь хүүхэд анх цэцэрлэгт орох, эсвэл шинэ асрагчтай үлдэх хэрэггүй.

- Даргатайгаа шударга бай. Ямар төсөлд хамрагдмаар байгаа, томилолтоор явж чадах эсэхээ хэлээрэй. Юу чухал болон юу хэрэгтэй байгааг ярилцаарай.

- Хамт ажиллагсаддаа ойлгуулах. Хэзээ, хэрхэн ажиллахаа шууд хэлээрэй. Хэрвээ орой 5-т тарахыг тань мэдэж байвал ажил ярихаар 4.59-т орж ирэхгүй.

- Дэмжлэг эрэх. Ээжүүдийн групп, хүүхэдтэй хөрш, адил туршлагатай хамт ажиллагсад зэргээс тусламж дэмжлэг авахаас битгий татгалзаарай.

- Хүүхэдтэйгээ өнгөөрөх цагаа сайн төлөвлөх. Өглөө, орой, эсвэл ихэвчлэн амралтын өдөр хүүхэдтэйгээ цаг өнгөрөөх үү гэдгээ төлөвлөөрэй.

- Хүлээлтээ өөрчлөх. Өмнө нь өөрт байсан давуу талаа шинэ нөхцөлд тохируулан өөрчлөх хэрэгтэй.


Эх сурвалж: Harvard Business Review


19 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page