top of page

Хүүхэдтэйгээ хэрхэн тохиролцох вэ?

Сэтгэл хөдлөл. Бид гэртээ ажил дээр байдгаас илүү шулуухан загнадаг. Хүүхдүүд ч халагдахгүй гэдгээ мэддэг тул янз бүрийн арга хэрэглэдэг.

Давталт. Бид унтах цаг, дэлгэцийн цаг, хоолны цаг гэх мэтчилэн ижил сэдвээ давтаж ярьсаар, хариулах арга зам ч адил болдог.

Бэлтгэл. Урьдчилж зарладаггүй тул бид ихэвчлэн сэтгэлзүйн бэлтгэлгүйгээр хүүхэдтэйгээ хэлэлцээр хийдэг.


Эцэг эхчүүд ажил дээр хэрэглэдэг хэлэлцээр хийх чадвараа гэртээ гаргаж болно. Тодруулбал, аль аль тал нь хожих хэрэгтэй. Үүний тулд дараах зүйлсийг анхаарна.

- Яг юунд хүрэх гээд байгаагаа мэдэх. Ялсан тал бүхнийг авна гэхийн оронд юу чухал гэдгийг мэдвэл өөр арга бодож олж болно.

- Асуулт асуух. Яагаад тэгмээр байгааг нь хүүхдээсээ асуухаа бид ихэвчлэн мартдаг.

- Цагаа олж зөв арга хэрэглэх. Ингэхдээ би хэлж байгаа учраас гэхийн оронд яагаад ингэж шийдсэнээ тайлбарлавал хүүхэд үгэнд илүү орно.

- Санаагаа хүлээн зөвшөөрөхүйцээр танилцуулах. Эхлээд саналаа хэлбэл хүлээлтийг бүрдүүлж өгнө. 2-3 сонголт өгнө. Өөр шийдэлтэй харьцуулж хэлэх, шударга биш гэвэл үгүй болохыг тайлбарлах хэрэгтэй. Заримдаа түр чимээгүй болох нэмэртэй байдаг.


Эх сурвалж: Harvard Business Review



18 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page