Хүүхдээ унттал нь хамт хэвтэх муу зуршил биш
Хамт хэвтэж хүүхдээ унтуулах нь attachment parenting буюу хүүхдэд аюулгүй мэдрэмжийг биед нь хүрэх байдлаар өгдөг хүүхэд өсгөх философийн нэг илрэл юм. Энэ нь хүүхдийн биеийн болоод сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмждэг байна. Судалгаагаар ингэж өссөн хүүхэд стресст өртөх, цаашид сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд орох нь бага байдгийг тогтоожээ. Хүүхэд сэтгэл хямарсан үедээ эцэг эхтэйгээ хүрэлцэх замаар тайвширдаг бол үеийнхэнтэйгээ харилцах болон сургууль дээрээ илүү амжилттай байдаг байна. Гэхдээ мэдээж бүх хүүхэд стресс, сэтгэл зовнилоо ижил арга замаар зохицуулдаггүй тул хүүхэд бүрт нэг арга хэрэглэх боломжгүй билээ.
Эх сурвалж: Today’s parent
