Хүүхдээ ойлгож буйгаа харуулах
Бусдын мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Уур бухимдал, айдас, дургүйцэл зэргийг үгүйсгэх хэрэггүй юм. Харин хүүхдийнхээ саналыг хүндэтгэж буйгаа харуулах нь энх тайвныг авчирдаг. Учир нь хүүхэд ихэвчлэн аливааг хүчээр хийх болсоноос биш, харин өөрийг нь үл хайхарч байгаагаас болж сэтгэлээр унадаг байна. Тэгвэл хүүхдийнхээ мэдрэмжийг хүлээн зөвшөөрч буйгаа хэрхэн харуулах вэ?
- Бичих. Энэ нь уншиж сураагүй хүүхдэд ч томоохон сэтгэгдэл төрүүлдэг. Тухайлбал, “Гутал өмсөх дургүй байна” гэж хэлээд үзэг, цаас авч бичих.
- Юм хэлэх албагүй. Заримдаа хүүхдээ 5 минут тэврэхэд л сэргээд ирнэ.
- Боль, битгий гэж хэлэхгүй. Хүслийг нь ойлгож байгаа ч зөвшөөрөхгүй байх шалтгаан бийг тайлбарлах. Мөн “Үгүй, хоолны дараа бол” гэхийн оронд “Тэгье, хоолоо дуусангуут” гээрэй.
- Шидэт дохиураа даллах. “Хэрвээ би шидэт дохиуртай бол гадаа дулаан болгоод, хүрэм өмсөхгүй болгох байсан”. Ингэснээр хүүхдийн хүслийг ойлгож байгаа, боломжтой бол биелүүлэхэд бэлэн байгааг харуулна.
- Даалгавар амаргүй болохыг зөвшөөрөх. “Оймс тайлах хэцүү байж болно. Заримдаа өсгийнөөс доош түлхэх нь хурууны үзүүр хэсгийг татсанаас амархан байдаг” гэх мэтчилэн хэлээрэй.
“The happiness project” номноос
