top of page

Хүүхдэд эм өгөхөд анхаарах зүйлс

Эцэг эхчүүд дараах түгээмэл алдааг гаргадаг:

1. Буруу тунгаар өгөх. Хоолны болон цайны халбагаар өгөхөөр халбаганы хэмжээ янз бүр байдгаас алдаа гардаг тул зориулалтын хэмжээстэй соруул, аяга хэрэглэх.

2. Давтан өгөх. Утас, цаас зэрэг дээр эм өгсөн цагийг тэмдэглэх, өөр хүн эм өгөх бол дамжуулж хэлэх. Өгөхөө мартсан бол давхарлаж өгөхгүй байх.

3. Хэт ойрхон өгөх. Ижил үйлчилгээтэй эмээр солихдоо өдрийн тун хэтрэхээс анхаарах.

4. Хэмжээсийг будилах. Эмчийн жороос зөрвөл эмийн санчаас асуух хэрэгтэй.

5. Буруу эм өгөх. Заавар, дуусах хугацааг шалгах, эмний хаягийг хуулахгүй, өөр хайрцганд хийхгүй, хооронд нь холихгүй байх.

6. Буруу аргаар өгөх. Амаар, нүд, чих, хамар, арьсанд гээд олон арга замаар эмийг хэрэглэж болох тул зааврыг заавал унших.

Аюулгүй байдлыг хангахын тулд:

· Хүүхдийн ууж буй бүх эмний жагсаалтыг хадгалах. Нэгийг хэрэглэж байгаад өөрийг өгч эхлэх бол өмнө нь эмч, эм зүйчээс асуух.

· Хүүхдийн гар хүрэхгүй газар эмийг хадгалах. Хэрэглэх болгоны дараа сайн таглан, хурааж байх.

· Эмч, эм зүйчид аливаа харшлыг мэдэгдэх.

· Эмийг зааврын дагуу хадгалах.

· Хүүхдэд эмийг хэзээ ч чихэр гэж хэлж болохгүй.

· Зочин ирвэл эмтэй цүнх, хайрцаг, уут, савыг хүүхэд харахгүй, хүрэхгүй өндөр газар тавихыг сануулах.

· Хүүхэд эмийг бөөнөөр уусан бол түргэн тусламж дуудах.


33 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page