Хүүхдэд эерэг нөлөөтэй кинонууд
Updated: May 24, 2021
Дараах кинонууд хүүхдүүдэд амьдралын шинэ хичээлийг зааж өгөх тул үзсэний дараа хамтдаа ярилцаарай.
1. Немогийн эрэлд. Эцэг эхийгээ сонсох, аюулаас болгоомжлохын чухлыг харуулна. Мөн бэрхшээл тулгарахад эр зоригтой байхад сургана. (5-аас дээш нас)
2. Babe. Шинэ зүйлийг туршихын тулд өөрийн хүчинд итгэх, өөртөө итгэлтэй байхыг заана. (5 нас)
3. Хүн төрөлхтөний түүх. Түүхийг төсөөлөх, ойлгоход хүүхдэд тусална. (8-аас дээш нас)
4. The Sound of Music. Амьдралд өөдрөгөөр хандах нь бэрхшээлээс гарахад тусалдгийг ойлгуулна. (6-аас дээш нас)
5. Тоглоомын түүх 2. Нөхөрлөл, үнэнч байдлыг ойлгуулна. (5-аас дээш нас)
6. Супер гэр бүл. Гэр бүлийн бүх гишүүн аюулгүй байдлаа хамгаалахын тулд хамтран ажиллаж байгааг харуулдаг. (6-7 нас)
7. Вилли Вонка ба шоколадны үйлдвэр. Шударга байдал ямар чухлыг онцолдог. (8-аас дээш нас)
8. Цасан цагаан ба 7 одой. Сайн, мууг таниулах, гэр бүл ямар чухлыг ойлгуулна. (4-өөс дээш нас)
9. Моана. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлээ дагах, айдастайгаа тулахад суралцдаг. (8-10 нас)
10. The BFG. Хүнийг харагдаж байгаагаар нь дүгнэхгүй байх, нөхөрлөлийн үнэ цэн, бусдад боломж олгохын чухлыг заана. Гэр бүл чухал, мөрөөдөл биелдэг, итгэл найдвараа орхихгүй байх хэрэгтэйг ухаарна. (5-аас дээш нас)
11. Араатны хаан арслан. Хайр, нөхөрлөл ямар ч хил хязгаарыг давдаг бөгөөд айдастайгаа нүүр тулж, эцэст нь ялж байгааг харуулна. (8-аас дээш нас)
Эх сурвалж: parenting.firstcry.com
