Хүүхдийн хөл өвдөх
Бага насны хүүхдийн хөл (тухайлбал, өвдөгний араар оройн цагт) өвдөх түгээмэл. Энэ нь ясны өсөлтөөс үүдэлтэй гэдэг нь буруу ойлголт аж. Харин булчин ядрах, биеийн буруу байрлал, сэтгэл хямрах зэрэг шалтгаантай байж болзошгүй гэж таамагладаг. Энэхүү өсөлтийн өвдөлт нь хүүхдийн яс, булчинд сөрөг нөлөөгүй. Зарим хүүхдийн хувьд их тоглож, гүйсний дараа өвддөг. Хөл нь өвдөх үед тэвэрч тайтгаруулах, массаж хийх, бүлээн жин тавих, өвчин намдаах эм өгөх зэрэг тустай. Харин тоглосноос, эсвэл өсөлтөөс үүдэлтэй гэж хэлэх нь хүүхдийг айлгаж орхино. Хүчтэй өвдөх, халуурах, арьс улайх зэрэг ноцтой тохиолдолд эмчид хандах нь зүйтэй.
Эх сурвалж: betterhealth.vic.gov.au
