top of page

Хүүхдийн халамжийн мөнгө

Саяхан санхүүгийн боловсролын сургалтад хамрагдахад багш нь ингэж хэлсэн. Манайхан хүүхдийн мөнгийг хадгалаад байдаг, уг нь хүүхэддээ өгөх хэрэгтэй гэж. Мөнгөнөөс илүү мөнгөтэй харьцах арга ухаан чухал гэсэн санаа болов уу. Мөнгөтэй харьцаж сураагүй хүүхэд мөнгөтэй болбол дор нь үрээд дуусгах бол зарцуулж сурсан хүүхэд гамтай, ухаалаг зарцуулах нь тодорхой. Сарын хорин мянган төгрөгийг барагцаагаар 4 долоо хоног, 5 ажлын өдөрт хуваавал өдрийн мянга орчим төгрөг болж байна. Хүүхдийн наснаас хамаарч бүгдийг өгөх үү, хувааж өгөх үү гэдгийг шийдэх байх. Хүүхэд мөнгийг хамаагүй үрвэл дараа мөнгөтэй болтлоо хоосон байна, цуглуулбал том зүйл авч болно гэдэгт мөнгө хэрэглэх явцдаа суралцах болов уу.


37 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page