top of page

Хүүхдийн бэлэн тэжээл муу юу?

Америкийн хяналт, шинэчлэлийн хорооноос худалдаанд зарагддаг хүүхдийн тэжээлд хүнцэл, хар тугалга, кадмий, мөнгөн ус аюултай түвшинд агуулагддагийг мэдээлжээ. Эдгээр хүнд метал тархины хөгжилд сөрөг нөлөөтэй. Гэтэл энэ нь ердөө дөрвөн компанийн мэдээлэлд үндэслэсэн хязгаарлагдмал буюу зөвхөн нэг тайлан юм.

Органик хүүхдийн тэжээл бор будаа агуулдаг. Харин бор будаанд цагаан будаанаас илүү хүнцэл агуулагддаг тул будааг нялх хүүхдэд аль болох бага өгөхийг зөвлөдөг байна. Хүүхдийн ямар бэлэн тэжээл огт аюулгүй, ямар нь аюултайг мэдэх боломжгүй юм. Иймд та өөрөө хүүхэддээ зөөлөн, жигнэсэн буюу буталсан хоол бэлдэж өгч болно. Хийсэн нухшаа мөсний саванд хөлдөөн хадгалж болно.

Америкийн хүүхдийн эмнэл зүйн академиас дараах зөвлөгөөг өгдөг байна.

  • Хүүхдэд олон төрлийн хоол хүнс өгөх.

  • Үр тарианы төрлийг олшруулах. Будаа, будааны орцтой бүтээгдэхүүнийг хязгаарлаж, арвай, овьёос зэргийг өгөх. Будааг чанахдаа их хэмжээний усанд хийн, дараа нь шүүх.

  • Усаа шалгах. Хуучин хоолойноос хар тугалга ундны усанд орох эрсдэлтэй.

  • Худалдаанд байдаг жимсний шүүснээс зайлсхийх.

  • Загас сонгохдоо анхааралтай байх. Учир нь зарим загасанд мөнгөн ус ихээр агуулагддаг.

Эх сурвалж: health.harvard.edu


14 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page