Хэрхэн тайван хүүхэд өсгөх вэ?
Хүүхэд бухимдсан үед бид тайван байх хэрэгтэй. Уур уцаараа удирдаж сурахад нь дараах байдлаар тусалж болно.
· Өөрөө тайван байх. Хүүхэд рүүгээ орилохын оронд сэтгэл хөдлөлөө удирдахад нь үлгэр үзүүлнэ. Хүүхэд бухимдсан үед хэрхэн тайван байхыг биеэр харуулах хэрэгтэй.
· Шалтгааныг олох. Хүүхэд яагаад урам хугарсныг олж мэдэх хэрэгтэй. Гүнзгий амьсгал авч, нөхцөл байдлыг гадны хүний нүдээр харах хэрэгтэй.
· Үлгэрээр сургах. Яагаад зарим зан авирыг гаргаж болохгүйг хүүхэд ойлгох хэрэгтэй. Уур нь гарсны дараа тухайлбал, тайвшрахын тулд арын хашаандаа гүйж буй хүүхдийн түүх ярьж өгч болно.
· Дүрд тоглох. Дүрд хувиран жүжиглэх замаар хүүхдэд сэтгэл хөдлөлийг мэдрүүлнэ. Жишээ нь, хүүхдийнхээ тоглоомыг дахин дахин булааж аваад байвал тоглоом гэдгийг мэдэж байгаа хэрнээ хүүхэд бухимдана. Гэхдээ үүний хамт хүүхэд сэтгэлээр унавал хэрхэн даван туулахад суралцах дадлага хийж байна гэсэн үг.
Эх сурвалж: babycenter.com
