Хувийн даатгал
Улсын даатгал хувийн эмнэлэгт үйлчилдэггүй учир хувийн даатгал Монголд нэвтрээд байна. Бага насны хүүхэдтэй гэр бүлийн хувьд хүүхэд өвдөх үед гарах гэнэтийн зардлаас сэргийлэх давуу талтай. Ялангуяа цэцэрлэгийн ах, эгчтэй хүүхэд халдварт өвчинд өртөмхий, хүндрэх эрсдэлтэй байдаг билээ.
Даатгалд эмчийн үзлэг, шинжилгээнээс гадна томуу, ротавирусын вакцин хамрагдах, эмийн мөнгөө нэхэмжлэх боломжтой байдаг. Эмнэлэгт хэвтвэл сахиурын хоолоос бусад үйлчилгээ даатгал багтсан байх жишээтэй. Мэдээж энэ нь даатгалын төрөл, хураамжаас хамаарах тул хүүхдийнхээ эрүүл мэнд, өвдөх эрсдэл зэргийг харгалзан шийдээрэй.
