Хувийн ба улсын цэцэрлэг
Аль ч төрлийн цэцэрлэг хөтөлбөр ойролцоо, гол нь багшийн зан харьцаа чухал байдаг.
Хувийн цэцэрлэг анги дүүргэлт бага тул анх хүүхдээ цэцэрлэгт өгөхөд багшаас анхаарал тавих илүү боломжтой. Оройтоод авахад улсынхыг бодвол уян хатан, идэх юм өгсөн байдаг. Харин байр бага бол нэг ангид нас, насны хүүхэд явах хандлагатай. Зарим цэцэрлэг камертай тул хүүхдээ гар утаснаасаа харах боломжтой. Гадаад дуу заадаг.
Улсын цэцэрлэг стандартын анги, танхимтай. Дуу хөгжим, биеийн тамирын багштай. Эцэг эх нь, эсвэл хүүхэд өөрөө хувцаслана. Эцэг эхийн хурал, ангийн эцэг эхийн зөвлөлтэй. Гадаа тоглоомын талбай нь том. Дуу бүжгийн хамтлаг, шатрын, хөл бөмбөгийн зэрэг дугуйлан байдаг. Мэдээж олон хүүхэдтэй тул ханиад шуухинаа халдах эрсдэл өндөр.
