top of page

Хувийн ба улсын сургууль

Саяхан уншсан номон дээр аль болох хүүхдийнхээ зан төлөвт нийцсэн багш, сургуулийг сонгох чухал гэж бичсэн байсан. Манай хүүхдийн суралцсан сургуулиудаас дараах зүйлсийг ажигласан.


Хувийн сургууль анги, сургуулийн тохижилт сайн. Эцэг эх, хүүхдэд зориулсан арга хэмжээ илүү зохион байгуулдаг. Багаасаа гадаад хэл үзэх боломжтой. Номын сангийн хүртээмж илүү. Маршрут дагуу гэртэй бол автобусны үйлчилгээтэй. Хоолны сонголт илүү. Нээлттэй өдөрлөгөөр хичээл заадаг бүх багштай уулзах боломжтой.


Улсын сургуульд бололцоотой, бололцоогүй янз бүрийн айлын хүүхэд сурдаг тул амьдралыг илүү таньж мэдэх боломжтой. Хүүхдүүд ангиа цэвэрлэнэ. Цайны газар нь нэр төрөл бага, их завсарлагаанаар оочер ихтэй. Ихэвчлэн ойролцоо гэртэй хүүхдүүд сурдаг тул гэрийнхээ ойролцоо найзуудтай болох боломжтой. Бага хэмжээний төлбөртэй төрөл бүрийн дугуйланд хамрагдах боломжтой. Анги дүүргэлт их тул багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж хомс. Дунд ангиас сонгоны ангид шалгалт өгч орно.


Төлбөрийн хувьд хувийн сургуульд явуулах мөнгөө хадгалаад их сургуульд ороход нь хэрэглэх дээр гэж үздэг хүн байхад эртнээс хүүхдэдээ хөрөнгө оруулалт хийвэл гадаадын тэтгэлэгт тэнцэх зэргээр урт хугацаанд өгөөжөө өгнө гэж үздэг хүмүүс олон байдаг. Хувийн сургуулийн үндсэн төлбөрт хоол, унаа, дугуйлангийн үнэ багтаагүй байдгийг анхаарах хэрэгтэй.


16 views0 comments
Post: Blog2_Post
bottom of page