Халаасны мөнгө
4-5 настайгаас нь хүүхдэд халаасны мөнгө өгвөл мөнгөний үнэ цэнэ болон мөнгийг удирдахад суралцаж эхэлнэ. Тэд мөнгийг хадгалах, үрэх хоёр сонголттой тулгардаг. Хадгалбал хүссэн зүйлээ хүлээж сурна. Түүнчлэн мөнгөө алдах, бодлогогүй зарцуулахын үр дагаврыг мэдэж авдаг. Алдаа гаргах нь сурах үйл явцын нэг хэсэг юм.
Мөнгийг хэрхэн зөв зарцуулахыг хүүхдүүд эцэг эхээ харж суралцдаг. Тухайлбал, зарцуулах мөнгөний хязгаар тогтоох, хямд үнээр худалдан авалт хийвэл төсөвтөө багтаахад хүүхэд суралцана. Дараах зүйлсийг ойлгож байвал хүүхэд халаасны мөнгө авахад бэлэн болсон гэж үзэж болно:
· Мөнгийг юм худалдаж авахад хэрэглэнэ.
· Мөнгөө бүгдийг үрэлгүй, хадгалах чухал.
· Өнөөдөр бүх мөнгөө зарцуулбал дараа мөнгө авах хүртэл хоосон байна.
Халаасны мөнгөө удирдах нь хүүхдийн хариуцлага, хараат бус байдлыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Хүүхэд мөнгө нь нэмэгдэж байгааг харвал хадгалах урам ордог. Иймд хайрцаг, эсвэл шилэн саванд мөнгий нь хадгалуулах хэрэгтэй.
Эх сурвалж: raisingchildren.net.au
