top of page

Төрсөний дараа жин хасах

Updated: Feb 21, 2022

Зарим ээж төрсөний дараа жин нэмэн, сэтгэлээр унадаг. Энэ нь түр зуурынх гэдгийг санаарай. Төрөөд жил хагас орчим хугацаанд 10 кг турсан туршлагаа хуваалцъя.


- Амттан идэхээс зайлсхийх. Жирэмсэний сүүл үеэс эхлэн жил гаруй зайрмаг огт идээгүй.

- Хөхөнд сүү оруулах гэж хуурай идэх юм идэхгүй байх.

- Орой аль болох хөнгөн хооллох.

- Талх, цагаан будаа идэхээс зайлсхийх.

- Хүүхэд 5 сар хүрснээс хойш дасгал хөдөлгөөн хийсэн. Тухайлбал, жилийн турш өдөр бүр 30 минут гүйж, 40 минут орчим иогийн дасгал хийсэн. Заавал хурдан гүйх албагүй. Иогийн оронд сунаж мөргөж болно.


Хүүхдээ өөрөөр нь унтуулж сургаснаар шөнө бүтэн нойртой унтаж, дасгал хийх эрч хүчтэй болсон. Гол нь тууштай байгаарай. Амжилт хүсье.


37 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page