top of page

Тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих

Хөгжингүй оронд хүүхдийг 8-12 нас хүртэл нь машины зориулалтын суудалд авч явах, ямар ч хүн дугуйн малгай өмсөхийг шаарддаг. Хамгаалалтын малгайгүй дугуй унавал торгоно. Бага сургуулийн номонд өвдгөвч, тохойвч хэрэглэхгүй дугуй унаад бэртсэн хүүхдийн түүх зэргийг оруулж, багаас нь зөв дадалд хэвшүүлэхэд анхаардаг.


Монголд машинд олуул суух, зорчигчид суудлын бүсээ хэрэглэхгүй байх, тэр бүү хэл хүүхдүүд зогсч явах, цонхоор шагайх нь түгээмэл харагддаг. Машинаар зорчихдоо хүүхэд зориулалтын суудалд явах нь аюулгүй байдлаас гадна ялангуяа алсын замд хүүхдэд төдийгүй томчуудад тухтай байдаг. Томчууд бид үлгэр дуурайлал үзүүлж, машины зорчигчийн суудалд явсан ч бүсээ зүүж хэвших чухал болов уу. Та малгайгүй дугуй унахад асуудалгүй байж болно. Харин таны хүүхэд чадах уу? Та болгоомжтой жолооч байсан ч араас машин мөргөж болно. Иймд хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насны төлөө хамгаалалтын хэрэгсэл, хүүхдийн суудалд хөрөнгө оруулж, гэр бүлээрээ зөв дадал хэвшүүлэхэд анхаарцгаая.



11 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page