Таны хүүхэд туранхай юу?
Хүүхэд цөөн нэр төрлийн хоол иддэг бол илчлэг, витамин, минералын дутагдалд орж болзошгүй. Энэ тохиолдолд цусны шинжилгээгээр витамины дутагдлыг тодорхойлох боломжтой. Мөн биеийн жин бага байх нь бэлгийн бойжилтыг хойшлуулах эрсдэлтэй тул санаа зовж байвал эмчид хандах нь зүйтэй.
Хүүхдийн зөв хооллолтыг дэмжихийн тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
- Тэжээллэг хоол өгөх нь эцэг эхийн үүрэг бол идэх эсэх нь хүүхдийн сонголт юм.
- Эрүүл бус хоолоор илчлэгийг нөхөхөөс зайлсхийх
- Самар, авокадо зэрэг илчлэг бөгөөд тэжээллэг хүнс өгөх
- Гэр бүлээрээ ширээний ард суун хооллох
- Зуушийг цагийн хуваарь дагуу идвэл хоолны дуршил илүү төрнө.
- Хэт их шингэн уулгахгүй байх
- Дасгал хөдөлгөөн хийх нь хоолны дуршлыг нэмэгдүүлэх төдийгүй яс, булчин, зүрх, тархины хөгжлийг дэмжин, нойрыг сайжруулдаг.
Хүүхдийн толгой өвдөх, ядрах, толгой эргэх шинж илэрвэл эмчид хандах. Мөн хүүхдийнхээ авах илчлэг, тэжээлийг хэрхэн нэмэх арга замын талаар хоол зүйчтэй ярилцаж болно.
Эх сурвалж: parents.com
