top of page

Байнга тэврүүлдэг хүүхэд

Updated: Jun 10, 2021

Зарим нялхас хэрэгцээ шаардлага өндөр (high needs baby) тул маш их анхаарал шаарддаг. Тэд хэзээ ч сэтгэл хангалуун, аз жаргалтай харагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэ нь ихэвчлэн эхний хоёр жил л үргэлжилдэг. Хүүхэд чинь бусдаас илүү уйлж, байнга шахуу хөмсөг зангидаж байвал зан авирын хувьд шаардлага өндөр гэсэн үг. Доорх шинж илэрнэ:

1. Өдөр бараг унтахгүй, ойрхон уйлж сэрнэ.

2. Бишүүрхдэг. Аав, эсвэл ээжээсээ өөр хүнд очихгүй.

3. Ганцаар унтахгүй.

4. Машинаар явах дургүй.

5. Байнга, унтаж байхдаа ч хөдөлдөг.

6. Өөрөө тайтгарч сатаардаггүй. Иймд өлсөөгүй ч тайвшрах гэж хөхөө хөхдөг.

7. Байнга тэврүүлдэг, эсвэл эсрэгээрээ хүрэх буюу өлгийдөх гэхэд уйлж эхэлдэг.

8. Дуу чимээ, танихгүй орчинд дургүй. Эсрэгээрээ, гэрээсээ өөр газар тайвширдаг байж болно.

9. Өдрийн дэглэмгүй. Өөр өөр цагт сэрж, унтаж, хооллодог.

10. Хэзээ ч баяртай байгаа санагддаггүй.

Зарим хүүхэд бусдаас илүү мэдрэмтгий төрдөг тул үүнд таны буруу байхгүй. Ийм олон хүүхэд томроод хэвийн болдог байна. Тэр хүртэл дараах арга хэмжээ нэмэртэй.

1. Хүүхдээсээ түр холдож, эрч хүч авах.

2. Хүүхдээ ажиглаж ойлгох.

3. Өөрийгөө буруутгахгүй байх.

4. Бусад хүүхэдтэй харьцуулахгүй байх.

5. Ижил асуудалтай эцэг эхтэй нэгдэх.

6. Энэ бүхэн түр зуурынх гэдгийг санах.


Эх сурвалж: healthline.com


81 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page