top of page

Стрессээс үүдэн арьсны тууралт гардаг

Updated: May 16, 2021

Хүү маань нүүр, биеэр нь гүвдрүү мэт тууралт гараад, түр арилаад эргээд гардаг болчихов. Эмчид үзүүлэхэд хуурайшилт байх гээд чийгшүүлэх тос түрхсэн ч нэмэр болсонгүй. Харшлын сорил тавиулахад бараг иддэггүй хүнс (бууцай ч билүү) гарч ирсэн. Гэтэл стрессээс үүдэн чонон хөрвөс гардагийг туршлагатай эмчээс сүүлд мэдэж авсан. Хүү маань анх удаа гадаадад, хэл мэдэхгүй газар очсон нь нөлөөлж гэж дүгнэсэн. Азаар айхтар зовиур байгаагүй бөгөөд яваандаа зүгээр болсон. Бодвол орчиндоо дасаад эдгэсэн байх.


Таны хүүхдэд иймэрхүү шинж илэрвэл удамшлын харшил байхгүй бол сэтгэл зүйн байдал нь нөлөөлж болзошгүйг бодолцож үзээрэй. Харамсалтай нь зарим гадаад болон монгол эмч шалтгааныг зөв тодорхойлж чаддаггүй. Иймд эцэг эхчүүд зөвхөн эмчид найдах биш, өөрсдөө судалгаа хийн, эрэл хайгуулч байх, эмчилгээ үр дүнгүй бол даруй өөр эмчид хандах хэрэгтэй юм байна лээ.




7 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page