Нийгмийн сүлжээг үр дүнтэй ашиглая
Updated: May 30, 2021
Фейсбүүкээс мэдээлэл авах боломж их байдаг. Ээжүүдэд хэрэгтэй байж болох өөрийн мэдэх групп, пэйж хуудсаас дурдвал:
Нялх үрсээ аюулгүй унтуулахад тусалъя – хүүхдийн ор, хувцаслалт зэрэг аюулгүй нөхцөлийг хэрхэн хангах мэдээлэл
Мөрөөдөх эрхтэй бүсгүй – хуулийн, хувь хүний хөгжлийн зэрэг төрөл бүрийн зөвлөгөө
Үтрээний фитнес – кегель дасгал, нөхөн үржихүйн боловсрол
Иогийн үнэгүй онлайн сургалт – дасгалыг эрүүл мэндийн зөвлөгөөтэй хослуулдаг
Zint Clinic – хүүхдийн өвчин, эрүүл мэндийн талаарх зөвлөгөө, мэдээлэл
Tenuuka’s mom – бага насны хүүхдийн зөв хооллолт
Хүүхэд-Эцэг эхийн Сургалт, Судалгааны Төв "Хөөрхөн Шар Шувуу" – хүүхдийн хүмүүжил
Та бүхэн коммент хэсэгт жагсаалтыг үргэлжлүүлээрэй. Бусаддаа хэрэгтэй мэдээлэл түгээе.
