top of page

Нойрондоо уйлах

Updated: Jul 20, 2021

Хүүхэд өвчин, зовиургүй бол нойрондоо уйлах хэвийн юм. Нялх хүүхэд нойрондоо яраглах, уйлах, орилох нь бий. Томроод ирэхээр хар дарах, шөнө айснаас уйлдаг. Нүд нь хөдөлж буй үед, эсвэл хөнгөн нойрны үеэр хүүхэд хар дарж зүүдэлдэг. Ихэвчлэн 4-12 насны хүүхдүүд шөнө гэнэт айн сэрдэг. Энэ нь өвчтэй, эсвэл нойр дутуу үед илүүтэй тохиолдоно.


Хүүхэд нойрондоо богино хугацаагаар уйлбал эргээд өөрөө унтдаг. Тэвэрч авснаар хүүхдийг сэрээж болзошгүй. Харин удаан хугацаагаар уйлбал хүүхэдтэй зөөлөн ярих, нуруу, гэдсийг нь илж болно. Хөхүүл хүүхэд хөхөөд тайвширдаг.


Хүүхдийн нойрны хэмнэлийг ажиглах чухал. Зарим хүүхэд нойронд гүн автах, эсвэл сэрэхийн өмнө бага зэрэг уйлдаг. Өвчин, шүд ургалтаас болж уйлсан хүүхэд голдуу сэрдэг. Хар дарсан хүүхдэд бодит зүйл биш гэдгийг ойлгуулж, тайвшруулах хэрэгтэй. Нэгээс дээш насны хүүхэд дэглэм алдагдах, өвдөх, хөгжлийн гол үеүдэд нойрны зуршил нь өөрчлөгдөн, ердийнхөөс илүү уйлж болно.


Эх сурвалж: medicalnewstoday.com



157 views0 comments

Recent Posts

See All
Post: Blog2_Post
bottom of page